Тархи халаалт

2012 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Bambus

Спорт хийлгүй удаж байгаад гэнэт их хийвэл бие булраад сүйд болдгоодоо. Тэрэн шиг гэнэт баахан юм бичсэн чинь тархи булраад сүйд болвол яана :Р   

 Энэ бичлэгийг тархи халаалт гэж нэрлэе этэр. 


 Дэлгэрэнгүй»
... харсаар байтал нүдэн дээр өтлөөд, шүд нь унаж, эрүү нь шаамийж эхэлж буй ээжийнхээ, аавынхаа төрхтэй эвлэрч чадахгүй юм. Хааяа бүр бухимдах юм. Үг нь олширч уймраа болж эхлэхэд нь "Одоохон чи эднийгээ орхиод алсад одохоороо долоо ч хонолгүй "Яагаад тэгэв дээ" гэж харамсана даа" хэмээн бодож бухимдлаа барих хэдий ч заримдаа тэсэлгүйгээр гаргаж орхино. Ээж минь, аав минь хүүхэд ахуйдаа эрхэлж тоглож, харж өссөн залуу сайхан төрхийг чинь ахин олж харахгүй гэхээр эргэх хорвоод бухимддаг юм, залуу сайхан нас чинь хормын төдийд нисэн одож, толгойд чинь буурал сууж, шүд чинь унаж, нуруу чинь бөгтийж, уймраа үглээ болоход чинь "оруулсан нэмэр" харьцангуй их бий болохоох өөртөө бухимдах юм. Санаан зоргоороо яваад очиж чадахгүй болохоороо та нараас минь алсалсан замын уртад бухимдах юм. Жаахан ч гэсэн жаргаах юмсан та хоёрыгоо... 

Аль нь илүү төрөх болоо?

2011 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Bambus
Гэр бүлийн эр эм хоёр аль нь ч хүүхэд төрүүлж болдог байгаад, хэн нь хүүхэд тээж төрүүлэхээ хоорондоо ярьж шийддэг бол ямар хүйснийхэн нь илүү их хүүхэд төрүүлэх болоо?

Бодрол

2011 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Bambus
үртэлх насанд хавар болгон дэгэлзэж, дэрвэлзээд хачин мэдрэмж төрдөг байжилээ, дуулаад гүймээр болоод л, тэгснээ уйлаад хэвтмээр санагдаад л, хаа хамаагүй хажуугаар зөрсөн хүнд дурлаад л, тэгснээ тээр хол 2-р ангид шохоорхож явсан бацаанаа бодоод л, уран нугармаар ч юм шиг, сумо барилдмаар ч юм шиг Дэлгэрэнгүй»

Монгол дахь эхний бичлэг

2011 оны 04-р сарын 10 Нийтэлсэн Bambus
Замд барьж байгаа барилганы (доор?) гэрээ барьсан айл харсан. Эсвэл гэр дээр нь барилга барьчихсан юм болов уу? Зургийг нь авах гэснээ энгэр заамаа яран байж утсаа гаргаж ирэхээсээ залхуурав. Дэлгэрэнгүй»

Явах нь байна

2011 оны 02-р сарын 18 Нийтэлсэн Bambus
Сэтгэл хөдлөөд байх юм хүүхдээд, алив нэг тулгаадах уу?  Дэлгэрэнгүй»

...палааж чи минь хаа явнаа

2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн Bambus
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн өөртөө итгэлтэй, толгой өндөр, мөр тэгш байхаас эхэлнэ гэж 21 онд бүдүүн хүүхний эмээ хэлж байсан гэнэлээ. Улаанхан палааж минь чи хаа явна даа. Дэлгэрэнгүй»

Мөрөөөөдэээл

2010 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Bambus
Цастай мөстэй өвөл болж байна, цана чаргаар гулгамаар болж байна. Дутагдаад байдаг цаг тиймхэн, хэзээ нэг үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрээд, орондоо цайгаа ууж, ном сонин гарчиглаад, үдээс хойш нь гарч дуртай кафедаа аяга кофе ууж, найз хүүхнүүдтэйгээ инээлдэх, дэлгүүр хоршоогоор хэсч, хувцас хунар углаж үзэх, бас таалагдангуут шууд авах, өглөө босоод хаашаа явдгийн билээ гэж хайнгадуухан бодсоноо Грек явахаар шийдэж билет захиалах, бүр даварвал онгоцны буудал руу шууд явах, тэгээд цаашаа тэгэх, тэгэх, ............... ингэх, ингэх ............... ийм их зав болоод тэрэндээ таарсан мөнгөтэй болноо. Би нэг л сар ингэж амьдармаар байна тэгэх үү. Амралт авах юмсан.

Бичлэг 1

2010 оны 11-р сарын 16 Нийтэлсэн Bambus
00-н өрөөний толинд харан өөрөө өөртэйгээ ярих эрүүл бус үйлдэл хийнгээ ямар ч шалтгаангүйгээр хараантны ус их хэмжээгээр гоожуулж ямар их дургүй хүргэвээ. Дэлгэрэнгүй»